2017-11-14 09:20
Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 19,20-нд хүйтний эрч суларна гэж мэдээллээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас их орох бөгөөд энэ сарын 16,17-нд хүйтрэх төлөвтэй байна. Нутгийн баруун хэсгээр буюу Идэр, Тэсийн голын хөндий, Завхан аймгийн нутгаар шөнөдөө хасах 34 хэм хүрч хүйтэн бол Төв болон Зүүн аймгуудын нутгаар хасах 15-20 хэмийн хүйтэн байна. […]










