Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж байна. Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 01- 24-ны өдрүүдэд холбогдох албаны хүмүүс татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолох, тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буй юм.
Энэхүү арга хэмжээ нь Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход орших юм байна.