УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын дунд ширүүн маргаан өрнөжээ. Бүлгийн хуралдаанаар ирцийн асуудлыг хөндөж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шүүмжлээд амжив. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат саналаа хэлэхдээ Ерөнхий сайд “Төсөв батлагдсаны хүлээн авалт хийнэ” гээд баасан гаригт гишүүддээ зар явуулах нь зөв юм уу. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой болохоос биш арваннэгдүгээр сарын 13-нд багтаан батлах ёстой” гэж заагаагүй. Хүчээр түрж төсөв батлуулна гэж байхгүй шүү” гэжээ. Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ж.Мөнхбат аа, чи гомдол чинь яасан тайлагддаггүй юм. Ирцээр бойкот хийж, хурал уяж ажил хийлгэдэггүй энэ зарчимгүй зан чинь дэндэж байна” хэмээн загнажээ. Харин Ж.Мөнхбат Дүрэмгүй тоглолтыг өөрсдөө эхлүүлчихээд одоо хэнээс юу шаардаад байгаа юм” гэх үг хэлж, эцэстээ хуралдааныг өндөрлүүлжээ.
2 comments
Ene uls teriin nexdyyd dandaa xoorondoo xereldej baidag buzartai yumaa
Албан тушаалаа алдаад амиа егүүтгэх шахаж яваа Мөнхбатыгаа гай болохоос нь өмнө татаж ав Архангайчуудаа.60 тэрбумын нэгэн,албан тушаалийн авилгачин гэдгийг журмын нөхөд нь хэлээд байна.Үнэн шүү дэ.