2017-11-14 05:411min00

МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдаж байна

hural

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудал тодорхойгүй боловч бүлгээр хэлэлцээд шийдвэрлэж чадаагүй маргаантай асуудлыг хэлэлцэж байгаа бололтой.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.11.13/ ээлжит хуралдаанаа хийсэн ч албан ёсоор мэдээлэл хийгээгүй юм.  Хурлаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх зарим Элчин сайдын томилгоотой холбоотой асуудалд гишүүд байр сууриа илэрхийлсэн билээ.