Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охины талаарх бодит  мэдээлэл өгсөн нь  хүнд 50 сая төгрөг өгөхөөр болоод байгаа билээ. Тэгвэл гэрч хэргийн талаар мэдээлэл өгөөд хэрхэн мэдээлэл авдаг талаар уншигч та бүхэнд хүргэж байна. Онц ноцтой хэргийг үйлдэгдэж байхыг, үйлдэгдсэн байж болзошгүйг харсан гэрч нарт нийтлэг айдас байдаг гэнэ. Тухайн гэрч цагдаа нар үнэхээр амалсан мөнгөө өгч чадах болов уу.

Намайг энэ талаар мэдээлэл өгсөн гээд олон нийтэд зарлачих юм биш байгаа. Мэдээллийг нь хэнд яаж хандаж хэлэх юм бэ. Цагдаа дээр яваад очиход намайг таньдаг,нутгийн цагдаа нар үүдэндээ ярайгаад сууж байдаг. Нэг цагдаад энэ талаар хэллээ гэхэд ойр дотныхоо хүмүүст хэлчихнэ. Амнаас ам дамжиж явсаар гэмт хэрэгтнүүд болон түүний хамсаатангууд намайг цагдаа нарт мэдээлэл өгсөн гэдгийг мэдчихнэ. Үүнээс болоод миний амь нас эрсдэлд орно. Мөн миний ойр дотны хүмүүст ямар нэгэн муу зүйл тохиолдож магадгүй гэх мэтээр айдастай байдаг учраас олонх нь дуугүй өнгөрөх талтай гэнэ. Гэвч амиа алдсан хүний тухай эсвэл өөр бусад онц ноцтой хэргийг мэдсээр атлаа мэдүүлээгүй, хохирогчийг аварч болохоор цаг хугацааг ийн эргэлзэж алдсанаар амиа алдсан зэрэг явдал нь гэрчийг насан туршид нь сэтгэлийн шаналалд автуулдгийг мартаж болохгүй юм.

Тэгвэл хэргийн талаар бодит мэдээллийг хэрхэн худалдаж авдаг. Гэрчтэй ямар замаар яаж уулздаг талаар найман настай охин алга болсон хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн ахлагчтай уулзаж тодруулсан юм. Тэрбээр “Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин алга болсон хэргийг шалгаж байна. Алга болсон охины талаар үнэн зөв, бодит, хэрэг илрүүлэхэд томоохон түлхэц болох мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг өгөх шийдвэр гарсан байгаа. Дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн зүйлийг мэдэж байгаа хүн гар утсаар ярихад л хангалттай. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийг ахалж байгаа миний 91118388 гэсэн утас руу залгаж болно.

Бид гэрчийн хүссэн газарт очиж уулзана. Ингэхдээ ямар нэгэн хүн дагуулж явахгүй. Би ганцаараа хэн нэгний анхааралд өртөхөөргүй очиж уулзана. Мөн мөнгөө шууд аваад очиж болно. Бэлэн мөнгө авсан гэж гарын үсэг л зуруулдаг. Хэн гэдэг хүн мэдээлэл өгсөн бэ гэдгийг ганцхан ажлын хэсгийн ахлагч л мэднэ. Өөр хэнд ч хэлэхгүй. Хэрэг илэрч л байвал дарга нартаа ч хэлдэггүй журам, гэрч хамгаалах хууль бий. Тэгэхээр найман настай Д.Сэржмядаг охинтой холбоотой бодит мэдээлэл өгөх хүн дээрх утсаар надтай шууд холбогдож болно” гэв.

Эх сурвалж: http://tonshuul.mn/index.php?newsid=11333

By updown

One thought on “Д.Сэржмядаг охинтой холбоотой мэдээллийг 91118388 гэсэн утсаар авна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн