2017-11-20 09:34
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Итгэл-Зүтгэл-Хариуцлага” сэдэвт зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөн нь үндэсний хөгжлийн бодлого, үзэл баримтлал, 2018 оны улсын төсвийн талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын Албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг, чиглэл өгөх зорилготой юм. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин […]










