Монгол улсын Засгийн газрын гишүүд өнөөдөр Монгол улсын хөгжлийн бодлогыг зарлалаа. Төрийн ордонд болсон тус арга хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга нар, иргэдийн хурлын дарга, төлөөлөгчид оролцсон бөгөөд 2030, 2050 онд Монгол улсын хөгжлийн алсын зорилтыг танилцуулав. Энэ үеэр Засгийн газрын гишүүд 2018 оны төсвийн төслийг танилцуулсан төдийгү өвөлжилтийн бэлэн байдлын талаар хэлэлцлээ.