БНХАУ-аас мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн байж болзошгүй этгээдүүдийг өнгөрсөн шөнө баривчилжээ. Тэднийг Баянзүрх дүүргийн постоор орж ирэхэд нь Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газар хамтарсан шалгалт хийж илрүүлсэн байна. Уг ажилагаанд цагдаагийн ерөнхий газраас хамтран ажиллажээ. Тухайн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.