Бизнесмэн Ахмед аль-Марзуки АНЭУ-аас гурван сая ам.доллараар автомашины дугаар худалдан авчээ. Энэ тухай “Khaleej Times” мэдээлсэн байна. Тэрбээр Абу-Дабигийн дуудлага худалдаанаас энэхүү худалдан авалтыг хийснэ бөгөөд “Би “2” гэсэн регистрийн дугаар авсан баярлаж, бахархаж байна” гэж мэдэгджээ. Дуудлага худалдааныхан өвөрмөц дугаараас нийт 15 сая орчим ам.доллар олсон бөгөөд энэ мөнгийг буяны үйлсэд зарцуулахаар төлөвлөж байна.