Ц.Энхжин шилдэг 40-д багтаж, мультимедиа шалгаруулалтын ялагч боллоо

Өнөөдөр “Дэлхийн мисс 2017” тэмцээний гоо бүсгүй тодорно. Орон орны үзэсгэлэнт, авьяаслаг бүсгүйчүүдээс эх орноо төлөөлөн Ц.Энхжин оролцож буй. Тэрбээр “Мультимедиа төрөл”-ийн ялагч болж, шилдэг 40-д орж багтлаа.  Финалын шалгаруулалт өнөө орой болох бөгөөд манай оролцог амжилтаа ахиулах боломжтой юм. Энэ үеэр  “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөлд ялалт байгуулсан оролцогчийг зарлах бөгөөд тухайн оролцогч шилдэг 11-ийн нэг болдог. Шалгаруулалт 18:30 цагт эхлэх аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн