avtobus-1.jpg

2017-11-10 13:29
Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити Баз Консалтинг” ХХК хамтран энэ сарын 9-13-ны хооронд буюу өчигдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн хөлс төлөлт болон картын үйлчилгээнд нэгдсэн шалгалт хийж эхэллээ. Шалгалтаар бэлэн мөнгө төлөх болон картын зарим зөрчлүүд илэрснийг тухай бүрт нь Зөрчлийн болон холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа […]

UIH-4.jpg

2017-11-10 13:26
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн дээрх хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн […]

bagsh-1.jpg

2017-11-10 13:14
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо болон Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван сарын турш багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар тэмцсэн билээ. Тэд ажил хаялтын тэмцэлд шилжиж үр дүнд нь гурван яамтай гэрээ хэлэлцээрт сууж арав хонгийн турш цалин нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм. Энэхүү хэлэлцээрийн үр дүнгийн талаар өчигдөр “Багш нарын цалин […]

trumpoo.jpg

2017-11-10 13:10
АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Хятадад хийх албан ёсны айлчлалын дараа нөхөртэйгөө Вьетнам, Филиппинд очихгүй, шууд АНУ руугаа буцна гэж CNN мэдээлжээ. Тэргүүн хатагтай яг ямар шалтгаанаар нөхрөө дагалдан явахгүй болсон тухай мэдээлээгүй байна. Мелания Трамп Азийн айлчлалын үеэр Ерөнхийлөгчөө үг хэлэх, уулзалт, албан ёсны зоогт оролцоход дагалдан явж, хэвлэлийн хамтарсан хуралд нь ч хамт […]

Interpol.jpg

2017-11-10 12:53
УМБГ есдүгээр сарын 15-наас “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Ажиллагааны үр дүнгийн эхний 42 хоногт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн алба, газар, хэлтэс, нэгжүүд нийт 676 гэмт хэргийг илрүүлсэн байна. Түүнчлэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан 63 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжилагдаж байсан 478 этгээдийг олж тогтоожээ. Үүнээс гадна 14 этгээдийг интерполоор эрэн […]


2017-11-10 12:49
Оросын Ижевск хотод орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 6-д хүрчээ. Энэ тухай аврах штабын төлөөлөгч мэдээлсэн байна. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 9-нд тус хотын Удмуртын гудамжны 36 дугаар байрны нэг орц есдүгээр давхраасаа нэг давхар хүртэл нурсан билээ. Урьдчилсан мэдээллээс үзэхэд ослын шалтгаан нь ахуйн хий дэлбэрснээс болжээ.

katalon.jpg

2017-11-10 12:36
Испанийн Дээд шүүхээс Каталоны парламентын дарга Карме Форкаделийг шүүхийн мөрдөн байцаах ажиллагаа явагдах хугацаанд түр саатуулах шийдвэр гаргалаа. Форкадель өдгөө 150 мянган еврогийн барьцаа төлж байж, түр суллагдах боломжтой ажээ. Түүнээс гадна парламентын бусад гишүүдэд тус бүр 25 мянган еврогийн барьцаа төлөх долоо хоногийн хугацаа өгчээ. 11 дүгээр сарын 5-нд Брюсселийн прокурорын газраас Бельгид очоод […]

TUB.jpg

2017-11-10 12:25
Хагас зуун жилийг элээсэн Төв цэвэрлэх байгууламж өдгөө засвар авахааргүй болтлоо доройтсоны горыг Улаанбаатарчууд амсаж байна. Төв цэвэрлэх байгууламжийг сайжруулах шаардлагын дагуу зарим засвар шинэчлэлийн ажил 2000 оноос өмнө эхэлжээ. 1998 оноос хойш 2000, 2003, 2007, 2013, 2016 онд зургаан удаагийн засвар шинэчлэл хийсэн байна. Ийнхүү шинэчлэх, сайжруулах шаардлага тулгарч эхэлсэн 17 жилийн хугацаанд Төв цэвэрлэхтэй […]

browning.jpg

2017-11-10 11:57
Gravity Industries компанийн захирал, туршин нисгэгч Ричард Браунинг өөрийнхөө боловсруулсан нисдэг хувцсаар цагт 50 километр хурдалж, Гиннесийн амжилтын номонд оржээ. Зургаан ширхэг турбин бүхий керосин түлхэцийн хөдөлгүүртэй хувцастайгаар тэр нислэг үйлдсэн байна. Гиннесийн номын сайтад мэдээлснээр Ричард гурав дахь удаагийн оролдлогоороо дээд амжилт тогтоож чадсан гэнэ. Тэрээр сүүлчийнхээ оролдлогоор хангалттай хурдаа авч, доошилж чадсан байна. […]

shat.jpg

2017-11-10 11:45
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн санаачилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээн дэх “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан үзлэг, хяналт шалгалтын ажил хийгдээд байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгэлтэй […]