АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Хятадад хийх албан ёсны айлчлалын дараа нөхөртэйгөө Вьетнам, Филиппинд очихгүй, шууд АНУ руугаа буцна гэж CNN мэдээлжээ. Тэргүүн хатагтай яг ямар шалтгаанаар нөхрөө дагалдан явахгүй болсон тухай мэдээлээгүй байна.
Мелания Трамп Азийн айлчлалын үеэр Ерөнхийлөгчөө үг хэлэх, уулзалт, албан ёсны зоогт оролцоход дагалдан явж, хэвлэлийн хамтарсан хуралд нь ч хамт сууж байсан билээ. Түүнчлэн тэрбээр бусад орнуудын төрийн тэргүүнүүдийн гэргий нартай уулзсан.
Мелания Трамп Дональд Трамптай Хятадад хоёр хоногийг өнгөрүүлээд нөхрөө орхин нутаг буцах аж. Түүний хувьд АНУ руугаа нисэхээс өмнө амьтны хүрээлэн орж, аварга том хулсны баавгайг үзэж, Цагаан хэрэмээр аялах юм байна.