2017-11-10 12:531min00

Интерполоор 14 хүнийг эрэн сурвалжлуулж, 39 этгээдэд хилийн хориг тавиулжээ

Interpol

УМБГ есдүгээр сарын 15-наас “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Ажиллагааны үр дүнгийн эхний 42 хоногт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн алба, газар, хэлтэс, нэгжүүд нийт 676 гэмт хэргийг илрүүлсэн байна. Түүнчлэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан 63 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжилагдаж байсан 478 этгээдийг олж тогтоожээ. Үүнээс гадна 14 этгээдийг интерполоор эрэн сурвалжлуулж, 39 этгээдэд хилийн хориг тавиулсан байна.