Оросын Ижевск хотод орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 6-д хүрчээ. Энэ тухай аврах штабын төлөөлөгч мэдээлсэн байна.
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 9-нд тус хотын Удмуртын гудамжны 36 дугаар байрны нэг орц есдүгээр давхраасаа нэг давхар хүртэл нурсан билээ. Урьдчилсан мэдээллээс үзэхэд ослын шалтгаан нь ахуйн хий дэлбэрснээс болжээ.