Испанийн Дээд шүүхээс Каталоны парламентын дарга Карме Форкаделийг шүүхийн мөрдөн байцаах ажиллагаа явагдах хугацаанд түр саатуулах шийдвэр гаргалаа.
Форкадель өдгөө 150 мянган еврогийн барьцаа төлж байж, түр суллагдах боломжтой ажээ. Түүнээс гадна парламентын бусад гишүүдэд тус бүр 25 мянган еврогийн барьцаа төлөх долоо хоногийн хугацаа өгчээ.
11 дүгээр сарын 5-нд Брюсселийн прокурорын газраас Бельгид очоод байсан Пучдемоныг саатуулснаа баталсан билээ. Сүүлд нь шүүхээс түүнийг болон дөрвөн хамсаатныг нь Испанийн шүүхэд өгөх эсэх шийдвэр гаргах хүртэл түр сулласан байна.
Эх сурвалж: El Mundo