Gravity Industries компанийн захирал, туршин нисгэгч Ричард Браунинг өөрийнхөө боловсруулсан нисдэг хувцсаар цагт 50 километр хурдалж, Гиннесийн амжилтын номонд оржээ. Зургаан ширхэг турбин бүхий керосин түлхэцийн хөдөлгүүртэй хувцастайгаар тэр нислэг үйлдсэн байна.
Гиннесийн номын сайтад мэдээлснээр Ричард гурав дахь удаагийн оролдлогоороо дээд амжилт тогтоож чадсан гэнэ. Тэрээр сүүлчийнхээ оролдлогоор хангалттай хурдаа авч, доошилж чадсан байна.
Зургаан турбин нь нэг бүр нь 22 хүртэл килограмм жинтэй. Эдгээр турбин л Браунингийг агаар дээр хэдэн метр өндөрт хөөрж, нуурын мандал дээгүүр нислэг хийхэд тусалжээ. Нислэг хийхэд ямар нэгэн жолоодлого, гишгүүр шаардлагагүй. Бүх зүйлийг биеийнхээ хөдөлгөөнөөр зохицуулж болно.
Гиннесийн номын сайтад нисдэг хувцсыг Төмөр хүний хуягт хувцастай зүйрлэсэн байна.