UIH-3.jpg

2017-11-09 15:25
Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд дүн, шинжилгээ хийж, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хэрхэн анхаарах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зарим томоохон аж ахуйн нэгж зах зээлд ноёрхож, бусдыгаа хөгжихөд нь саад учруулан, шахаж гаргах хандлага бий болсон, нөгөө талаар […]

onii-zaluus.jpg

2017-11-09 15:03
Оны шилдэг залуу судлаачдад БСШУС-ын сайдын нэрэмжит грант гардуулах арга хэмжээ өчигдөр БСШУСЯ-нд боллоо. “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр нь хэлэлцүүлсэнээс шилдгээр шалгарсан 12 бүтээлд БСШУС-ын сайдын нэрэмжит грантыг гардуулсан юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 400 орчим эрдэмтэн судлаач оролцох хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрээс эхний шатанд […]

offs.jpg

2017-11-09 14:37
Британийн Кембриж, Оксфордын их сургуулиуд оффшор санд хэдэн сая фунтын хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү мэдээллийг Paradise Papers нэртэй оффшорын шинэ баримтад тулгуурлан The Guardian гаргасан байна. Хоёр их сургууль Кайманы арлуудад бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогджээ. Тухайлбал томоохонд тооцогддог Coller International Partners санд хөрөнгө оруулсан байна. Энэ талаар Кембрижээс тайлбар авахад их сургуулиуд […]

huuhed.jpg

2017-11-09 13:40
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Сургалтын нээлтэд Нийслэлийн ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, ЗГХА-ГБХЗХГ-ын […]

tserenbat.jpg

2017-11-09 13:37
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хадагтай Ёланда Фернандез Ломментайг хүлээн авч уулзлаа. АХБ-ны суурин төлөөлөгчийн зүгээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын Засгийн газартай урт удаан хугацаанд үр дүнтэй үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагаа цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн […]

smartphone.jpg

2017-11-09 13:36
Солонгосын эрдэмтэд сэтгэлийн хямрал, гар утасны хамаарал хоёр нягт холбоотой болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүд энэхүү дүгнэлтээ 608 оюутны дунд явуулсан санал асуулгыг үндэслэж гаргасан байна. Сөүлийн үндэсний их сургуулийн шинжээчид туршилтад оролцсон хүмүүсийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг үнэлээд, ухаалаг гар утсыг өдөрт хэр хэмжээтэй ашигладаг болохыг танджээ. Санал асуулгад оролцогчдоос гар утасны хамаарлаа дөрвөн баллаар үнэлэх санал […]

HURELSUKH.jpg

2017-11-09 13:35
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны Монгол тамирчин юм. Тэрээр […]

bagsh.jpg

2017-11-09 13:32
 Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр (2017.11.09) мэдээлэл хийлээ. Багш нарын 2017 оны цалинд урамшууллын 516 мянган төгрөгийг олгохоор болсон талаар БСШУСЯ-аас мэдэгджээ. Энэхүү урамшууллыг зөвхөн багш нарт бус боловсролын салбарт буюу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын нийт ажилчдад олгох юм байна. Багш нарын ажил хаялтын тэмцэл гурван сарын турш үргэлжилсэн. Үүний үр дүнд гурван […]

UIH-2.jpg

2017-11-09 13:05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 85.2 хувийн саналаар “Хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос 46 нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн бол найм нь хүлээн авах ёстой гэв.  

hot-1.jpg

2017-11-09 13:00
Энэ жил Утааны эсрэг ээж аавууд ТББ агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийх болно. Эхний жагсаал Хотын дарга Су.Батболдод хаяглагдаж 11-р сарын 10-ны өдөр, энэ баасан гарагт цайны цагаар 12.00-14.00 цагийн хооронд Хотын захиргааны гадаа болно. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах гурван давхар барилгын гадаа Хотын даргыг Утааг арилгах ажлаа […]