23435746_1708484825892254_1139963953_n.jpg

2017-11-09 12:57
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Сургалтын нээлтэд Нийслэлийн ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч  Д.Энхтөр, ЗГХА-ГБХЗХГын […]

NITH.jpg

2017-11-09 12:52
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд өнөөдөр (2017.11.09) болж байна. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, тогтоолд өөрчлөлт оруулах, хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон тухай нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

mkary.jpg

2017-11-09 12:45
Холливудад бэлгийн дарамтад буруутгасан мэдээллүүд ар араасаа цуварсаар байна. Энэ удаагийн шинэ дуулианы баатраар дуучин Мэрай Кэри тодорчээ. Гэхдээ тэр бэлгийн дарамтад өртсөн хохирогч биш, дарамт учруулсан этгээдэд орсон гэнэ. Түүний эсрэг гомдлыг дуучны хамгаалагчаар ажиллаж байсан Майкл Анелло гаргажээ. Тэрбээр мэдэгдэхдээ, дуучин эмэгтэй түүнийг доромжилж, доош хийж, нацист, цагаан арьстнаас давах гэсэн үзлийг дэмжигч […]

amgalanbaatar.jpg

2017-11-09 12:05
Өчигдөр (2017.11.08) хуралдсан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурлаар гишүүд Ерөнхийлөгчөө сонголоо. Их хуралд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь Х.Амгаланбаатарыг Ерөнхийлөгчид дэмжсэн байна. Сонгуульд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшсэн юм.

dornogovi.jpg

2017-11-09 11:55
Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сургуулийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр,  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн  […]

galt-tereg.jpg

2017-11-09 11:50
Гэрэл зургийг Н.БАТХҮРЭЛ Цаг агаарын байдал хүндэрсэн тул орон нутгийн нэмэгдэл галт тэрэг хойд чиглэлд аялуулахаар болов Нутгийн хойд хэсгээр цас орж цаг агаарын байдал хүндэрч, авто замаар зорчиход халтиргаа гулгаа ихэссэн тул иргэдийн амь нас аюулгүй байдлыг хангах үүднээс УБТЗ нэмэгдэл галт тэрэг гарган Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатарын чиглэлд аялуулахаар боллоо. Уг галт тэрэгний цагийн хуваарийг дор […]

HAAN-1.jpg

2017-11-09 10:29
Хаан банкны Баянзүрх дүүрэг дэх “Шөнийн зах” худалдааны төвд байрладаг салбарт өчигдөр орой 19.40 цагийн үед дээрмийн хэрэг гарчээ. Хорь орчим насны гурван залуу Хаан банкны салбарт нэвтэрч, их хэмжээний мөнгө дээрэмдсэн байна. Тэдний хоёр нь банкны ажилчдыг хийн буугаар сүрдүүлж цүнхэнд мөнгө хийхийг шаарсан аж. Гэрчүүдийн зарим нь бууг тоглоомон буу байсан гэж мэдүүлсэн байна. Банкинд байсан […]

snake.jpg

2017-11-09 10:27
Германы Дармштадт хотод цагдаагийн ажилтнууд нэгэн согтуу залууг саатуулж, биед нь нэгжлэг хийтэл өмднөөс нь могой гарч иржээ. Хотын иргэд цагдаагийнханд дуудлага өгсөн аж. Цагдаа нар согтуу эрийг саатуулах үед “өмдөн дотор нь овгор юм харагдах”-ыг анзаарч, нэгжтэл 35 см урт могой гарч ирсэн байна. Өдгөө цагдаагийнхан залуу эрийг амьтны эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн […]

sauddd.jpg

2017-11-09 09:57
Саудын Арабын засаг захиргаа баригдсан ханхүү нар болон эрх бүхий албан тушаалтнуудын 800 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг хурааж авах талаар хэлэлцэж байна. Одоогийн байдлаар хааны гэр бүлийн гишүүдийн оролцуулаад 60 орчим хүн саатуулагдаад байгаа юм. Саатуулагдсан этгээдүүдийн банкин дахь дансыг хаасан байна. Харин хилийн чанадад байгаа хөрөнгийг нь хураахад асуудал үүсч буй гэнэ. Саудын Арабын […]

jap.jpg

2017-11-09 09:37
Японы шүүхээс нөхрөө болон хэд хэдэн амрагаа цианист калигаар хордуулан хөнөөсөн “Хар бэлэвсэн эм” хочит эмэгтэйд цаазын ял оноожээ. Киотогийн тойргийн шүүхээс 70 настай Тишака Кэкэхид мягмар гарагт шүүхийн тогтоол уншиж өгсөн байна. Тэрбээр өндөр настай гурван эрэгтэйг хөнөөж, түүнчлэн 2007-2013 онд дахин нэг хүнийг хөнөөх гэж оролдож байснаа хүлээжээ. Яллагч талаас түүнийг цаазлах нь […]