Британийн Кембриж, Оксфордын их сургуулиуд оффшор санд хэдэн сая фунтын хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү мэдээллийг Paradise Papers нэртэй оффшорын шинэ баримтад тулгуурлан The Guardian гаргасан байна.
Хоёр их сургууль Кайманы арлуудад бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогджээ. Тухайлбал томоохонд тооцогддог Coller International Partners санд хөрөнгө оруулсан байна. Энэ талаар Кембрижээс тайлбар авахад их сургуулиуд сайн үйлсийн байгууллага гэсэн ангилалда хамрагддаг учир татвар төлөх ёсгүй гэжээ. Харин Оксфордын төлөөлөгчид дэлхий дахинд оффшорыг хөрөнгө оруулалтын салбарт ашигладаг гэсэн байна.
Энэ сарын 5-нд Жорж Соросын сангуудаас санхүүждэг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас олон улсын хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран дэлхий дахин дахь оффшор компаниудын үйл ажиллагааны талаарх мэдээлэл гаргасан билээ. Уг материалд 120 улстөрчийн нэр дурдагдсан байна. Тэдний тоонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Канадын Ерөнхий сайд, Их Британийн хатан хааны ордон, Nike, Uber, Apple компаниуд оржээ. Энд нийт 13.4 сая баримт багтаж байна.