updown2017-10-29 14:27
hulbumbug-1.jpg
1min0
Дэлхийн хөлбөмбөгийн холбоо FIFA 2018 оны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн шагнал 2014 оны Бразилийн тэмцээний шагналаас илүү өсч 400 сая доллар болж байгааг албан ёсны сайтдаа бичжээ. Өнгөрсөн баасан гаригт (2017.10.27) Калькутта хотноо болсон хуралдаанаар FIFA-гийн зөвлөл уг шийдвэрийг гаргасан байна.

updown2017-10-29 14:22
Xiaomi.jpg
1min0
Энэтхэгт Хятадын Xiaomi брэнд сард дөрвөн сая, хоногт 130 мянган смартфон зардаг бөгөөд нийлүүлэлтээ өргөжүүлэх эрмэлзэлтэй байна. Xiaomi 400 сая гаруй смартфоныг тус улсын зах зээлд борлуулаад байгаа талаар тус компанийн дэд ерөнхийлөгч Доно ван Сюнь Weibo сүлжээн дэх өөрийн микроблогт бичсэн байв. Ийнхүү хятад компани смартфоны борлуулалтаар Apple компаниас түрүүлж, Самсунгийн дараа орж иржээ. […]

updown2017-10-29 14:15
japan-3.jpg
1min0
Японы улсын болон хувийн хөрөнгө оруулагчдын гадаадын хөрөнгөд оруулсан хөрөнгө нь түүхэндээ анх удаа 1000 их наяд иенээс ($8.79 их наяд) давсан тухай Nikkei мэдээлэв. Сүүлийн таван жилд энэ мөнгөний хэмжээ нь ойролцоогоор 50 хувиар нэмэгдэн тус орны ДНБ-нээс давсан байна. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Японы корпорациуд ба хувь хүмүүсийн худалдан авсан эсвэл үнэт цаасанд […]

updown2017-10-29 14:00
ANU-7.jpg
1min0
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд оролцсон гэх тусгай хэд хэдэн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа тусгай прокурор Роберт Мюллер гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдэд анхны  ялаа төлөвлөсөн талаар CNN телевиз мэдээлэв. Одоохондоо тэр хэнд ямар хэргийн улмаас хуулийн ямар зүйл ангиар ял тулгаж байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ хэрэгт хамаатай гэх хүмүүсийг аравдугаар 30-нд мөрдөн хорих […]

updown2017-10-29 13:51
SO-2.jpg
1min13
Пентагоны мэргэжилтнүүдийн конгресст танилцуулахаар бэлтгэсэн илтгэлд өөрийн аюул заналаа биелүүлэхэд Пхеньянд баллистик пуужин хэрэггүй хэмээн дурдагдсан байгаа талаар Business Insider портал мэдээлжээ. Цөмийн дэлбэрэлтийн өдөөсөн цахилгаан соронзон импульс нь АНУ-ын хүн амын 90 хувийг хөнөөж магадгүй гэж тус порталын мэдээнд дурдагдсан байна. Пхеньян өөрийн пуужин, цөмийн зэвсгийг өмнөд туйлын районд мөн АНУ-ын нутагт дэлбэлэхэд тэр […]

updown2017-10-29 13:43
1min0
ОХУ “Цөмийн гурвал” нэртэй стратегийн цэргийн төрлүүдийн хамтын ажиллагааны өргөн хэмжээний хээрийн сургууль явууллаа. Үүнд стратегийн пуужинт цэрэг, агаар сарын хүчин, флотын ангиуд оролцсон байна. Зэвсэгт хүчний стратегийн гурван төрлийн хээрийн сургуулийг ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путин өөрөө удирджээ. Сургуулийн үеэр стратегийн зориулалтын пуужинт цэрэг, Хойд ба Номхон далайн  флотын атомын шумбагч онгоцууд, алсын зайн агаар, […]

updown2017-10-29 13:29
1min0
Аравдугаар сарын 27-ны баасан гаригт Каталонийн парламент Испаниас салсан тусгаар тогтнолоо зарлав. Тусгаар тогтнох тунхагт өмнө нь “Каталонийн бүгд найрамдах улсыг тусгаар тогтносон, бие даасан, хууль эрх зүйт, ардчилсан, нийгэмтэй улс болгон тунхаглаж байна” гэж бүс нутгийн хууль тогтоох байгууллагын 72 депутат, Ерөнхийлөгч Карлес Пучдемоны гарын үсэг зурсан өгүүлжээ. Санал хураалт нууцаар явагдаж нийт 135 […]

updown2017-10-28 14:38
ORD.jpg
1min0
Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран ажилладаг байгууллага, эцэг эхчүүдийн дэмжлэг болон төвийн багш, албан хаагчдын тусламжтайгаар Монголд анхны Хүүхдийн уран бүтээлийн галерейтай боллоо. “ОРД” арт галерейн албан ёсны нээлт өчигдөр (2017.10.27) болж, авъяаслаг уран бүтээлч хүүхдүүдийн олон бүтээлийг дэлгэв. Энд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үе үеийн төгсөгчдийн шилдэг бүтээл бий. Төгсөгчид арт галерейг […]

updown2017-10-28 14:21
bna.jpg
1min0
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ сарын 25-нд томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд ажилласан. Дээрхи хоёр дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үер тус тасагт нэн шаардлагатай тарианы шахуурга,  хяналтын монитор, дуслын автомат шахуурга, нярайн амьсгалын аппаратыг шийдэж […]

updown2017-10-28 13:58
DOH.jpg
1min1
Гучин эмэгтэйд санаатайгаар ХДХВ халдаасан Италийн нэгэн нягтлан бодогч залууд 24 жилийн хорих ял оноожээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Валентино Таллуто гэгч этгээд 2006 онд ХДХВ-тэй болохоо мэдсэнээс хойш 53 эмэгтэйтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бөгөөд тэдгээр эмэгтэйн 30 нь халдвар авсан нь тогтоогджээ. Түүнээс ХДХВ-ийн халдвар авсан эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 14 настай аж. Гэмт […]