Энэтхэгт Хятадын Xiaomi брэнд сард дөрвөн сая, хоногт 130 мянган смартфон зардаг бөгөөд нийлүүлэлтээ өргөжүүлэх эрмэлзэлтэй байна. Xiaomi 400 сая гаруй смартфоныг тус улсын зах зээлд борлуулаад байгаа талаар тус компанийн дэд ерөнхийлөгч Доно ван Сюнь Weibo сүлжээн дэх өөрийн микроблогт бичсэн байв.
Ийнхүү хятад компани смартфоны борлуулалтаар Apple компаниас түрүүлж, Самсунгийн дараа орж иржээ. Үүнтэй холбоотойгоор Xiaomi Ухань хот дахь эд анги нийлүүлэгчидтэйгээ хуралдан Энэтхэгт гажетын нийлүүлэлтийг нэмэх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгджээ.