АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд оролцсон гэх тусгай хэд хэдэн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа тусгай прокурор Роберт Мюллер гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдэд анхны ялаа төлөвлөсөн талаар CNN телевиз мэдээлэв. Одоохондоо тэр хэнд ямар хэргийн улмаас хуулийн ямар зүйл ангиар ял тулгаж байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ хэрэгт хамаатай гэх хүмүүсийг аравдугаар 30-нд мөрдөн хорих нь тодорхой болжээ. Мюллерын аппарат ч энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: CNN