ОХУ “Цөмийн гурвал” нэртэй стратегийн цэргийн төрлүүдийн хамтын ажиллагааны өргөн хэмжээний хээрийн сургууль явууллаа. Үүнд стратегийн пуужинт цэрэг, агаар сарын хүчин, флотын ангиуд оролцсон байна.
Зэвсэгт хүчний стратегийн гурван төрлийн хээрийн сургуулийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө удирджээ. Сургуулийн үеэр стратегийн зориулалтын пуужинт цэрэг, Хойд ба Номхон далайн флотын атомын шумбагч онгоцууд, алсын зайн агаар, сансрын хүчний онгоцнууд харилцан хамтран ажиллах бэлтгэл, дасгалыг хийжээ.
Дээд ерөнхий командлагчийн хувьд Владимир Путин биечлэн дөрвөн баллистик пуужин харвасан байна. Сургуулилтын үеэр стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95 онгоцнууд далавчит пуужинг харваагүй ч тэдний хөөрөлтийн зургийг авчээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам баллистик пуужингийн туршилтын видеог нийтэллээ. Хуурай газрын байрлал ба усан доорхи байрлаас баллистик пуужингуудыг харваж байгаа үйл явц видеод бичигдсэн байв.
Эх сурвалж: RT