otgontenger-3.jpg

2017-10-25 17:36
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр (2017.10.25) гурав дахь өдрөө үргэлжилж аврагчид шуурхай ажиллан осолдсон иргэдийг цогцсыг бүрэн олж, эрлийн ажиллагааг дуусгасан билээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ОБЕГ, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай […]

TOLOGOIT.jpg

2017-10-25 16:20
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил […]

gal-1.jpg

2017-10-25 16:13
Нийслэлийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж айл, өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим […]

nom.jpg

2017-10-25 16:09
Америкийн зохиолч Жорж Сондерс 2017 оны Букерын  шагналын (Man Booker Prize) эзэн болжээ. Лондон хотын захиргааны байранд болсон ёслол дээр англи хэл дээр туурвисан бүтээлүүдэд олгодог уран зохиолын Нобелийн шагналын дараа орох Бункерын шагналаар “Линкольн Бардо-д” (Lincoln in the Bardo) нэртэй романы зохиолч Сондерс хүртлээ хэмээн мэдэгджээ. 2016 онд уг шагналыг Пола Битиавсан авч байв. Ийнхүү Америкийн зохиолч […]

EMY-1.jpg

2017-10-25 15:26
ЭМЯ-наас Бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, хоол тэжээлийн бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор А аминдэмийг үндэсний хэмжээнд, ОНБТБ-ийг өвөлжилт хүндрэх хандлагатай байгаа аймаг, сумдад хуваарилан түгээж байна А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн […]

ITALY.jpg

2017-10-25 15:23
Италийн хамгийн баян бүс болох Ломбардия, Венетогийн иргэд автономит тойргоо өргөжүүлэхийг дэмжиж, бэлгэ тэмдэг төдий бүх нийтийн санал хураалтад саналаа өгсөн тухай урьдчилсан үр дүн баталжээ. Бүх нийтийн санал хураалтын үр дүн нь Ром дахь төвийн Засгийн газарт хууль зүйн хувьд заавал хамааралтай зүйл биш юм. Ломбардияд сонгогчдын ирц 40 хувьтай байсан бол Венетод 57 […]

enkhbold-2.jpg

2017-10-25 15:17
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб болон харьяа байгууллагуудын дарга удирдлагуудтай уулзаж ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Цэргийн төв […]

Mitsubishi.jpg

2017-10-25 15:07
Японы авто үйлдвэрлэгч “Mitsubishi” компани машины электроникийн доголдолтой холбоотойгоор АНУ, Канадаас 160 мянга гаруй машин татахаар болжээ. Энэхүү доголдлоос болж хөдөлгүүр халж, бүрэн ажиллагаагүй болох магадлалтай аж. Татах машины тоонд 2015-2017 оны “Outlander”, “Outlander Sport”, 2015 оны “Lancer”, “Lancer Evolution” зэрэг орж байна. Эх сурвалж: Associated Press

zaluu-3.jpg

2017-10-25 15:04
Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курцыг Евро комиссын дарга Жон-Клод Юнкертэй уулзах үеэр Юнкер Австрийн улстөрчийг үнсэх гээд бүтэлгүйтсэн агшныг сэтгүүлчид ажиглажээ. Курц Австрийн ардын намыг толгойлж, саяхан болсон сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Брюссельд айлчилж буй аж. Уулзалтын үеэр Юнкер Австрийн ирээдүйн канцлерыг үнсэх гэтэл эвтэйхэн бултаж чадсан байна. Үүнээс гадна Курц парламентын сонгуульд ялалт байгуулсан […]

bolovsrol.jpg

2017-10-25 14:56
Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган 8 дахь жилдээ болох гэж байна. Чуулганд 21 аймгийн болон нийслэлийн сургуулиудын удирдлагууд, багш нар оролцож боловсролын салбарт тулгамдаад буй чанар, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, туршлага, боловсролын […]