Японы авто үйлдвэрлэгч “Mitsubishi” компани машины электроникийн доголдолтой холбоотойгоор АНУ, Канадаас 160 мянга гаруй машин татахаар болжээ. Энэхүү доголдлоос болж хөдөлгүүр халж, бүрэн ажиллагаагүй болох магадлалтай аж. Татах машины тоонд 2015-2017 оны “Outlander”, “Outlander Sport”, 2015 оны “Lancer”, “Lancer Evolution” зэрэг орж байна.
Эх сурвалж: Associated Press