Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курцыг Евро комиссын дарга Жон-Клод Юнкертэй уулзах үеэр Юнкер Австрийн улстөрчийг үнсэх гээд бүтэлгүйтсэн агшныг сэтгүүлчид ажиглажээ. Курц Австрийн ардын намыг толгойлж, саяхан болсон сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Брюссельд айлчилж буй аж. Уулзалтын үеэр Юнкер Австрийн ирээдүйн канцлерыг үнсэх гэтэл эвтэйхэн бултаж чадсан байна. Үүнээс гадна Курц парламентын сонгуульд ялалт байгуулсан ч энгийн хүмүүсийн дунд экономи ангиллаар ниссээр байгаад хэвлэлүүд анхаарлаа хандуулжээ.
Эх сурвалж: VK