ordon.jpg

2017-09-15 10:03
Өнөөдөр 11.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэнэ. Тус намын Удирдах зөвлөл энэ долоо хоногийн эхээр хуралдаж Бага хурлаа есдүгээр сарын -нд хуралдуулахаар товлосон байгаа. Энэ хурлаар шинэ Ерөнхий сайдыг томилж, УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд танхимыг бүрдүүлэх шийдэлд хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Бага хурал, шинэ Засгийн газрын бүтцийн асуудлыг хөндөх сураг […]

japan-2.jpg

2017-09-15 09:51
Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлагаас Японыг “живүүлж”, АНУ-ын үнсэн товрог, харанхуйн улс болгохын тулд цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж мэдэгджээ. “Хойгийн дөрвөн арал цөмийн зэвсгийн цохилтын дараа тэнгист живэх ёстой. Япон бидэнтэй хамт цаашид оршин тогтнох шаардлагагүй” хэмээн Төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлэлд дурдсан байна. Түүнчлэн Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг үйл ажиллагааг шүүмжилжээ. Хойд Солонгосын […]

oronsuuts.jpg

2017-09-15 09:32
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2017.09.14) боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. ““Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. […]

Хиллари.jpg

2017-09-14 17:47
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтоны “Юу болов” дурсамж ном худалдаанд гарч эхэлжээ. Уг номондоо тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ямар шалтгаанаас болж ялагдсан болохоо дэлгэрэнгүй өгүүлжээ. Ингэхдээ тэрбээр өөрийнхөө алдаанд дүн шинжилгээ хийхээс илүүтэй Дональд Трамп, Владимир Путин, Берни Сандерс зэрэг гадаад хүч өөрт нь саад болж байсныг онцлон бичсэн […]

АТГ-1.jpg

2017-09-14 17:38
Өнөөдөр (2017.09.14) Авлигатай тэмцэх газарт авто ослоор гэр бүлийнхээ долоон гишүүнийг алдсан эмэгтэй хэргийн талаарх  үнэн мөнийг тогтоолгохоор хандлаа. Энэхүү харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт гарчээ. Амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаагийн хэлсэнээр тухайн үед автомашиныг нь нэгэн автомашин шахсанаас болж эсрэг урсгалд зорчиж […]

sandui.jpg

2017-09-14 17:23
Өнөөдөр (2017.09.14) НИТХ-ын тэргүүлэгчид хуралдсан байна. Энэ хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Тэр хэлэхдээ “Би цахим орчинд гарч байгаа элдэв мэдээллээс болж ажлаа өгөөгүй. Нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн учраас өгч байна” гэжээ. НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд товлосон байна. […]

нүб.jpg

2017-09-14 16:44
Банкууд ногоон хөгжлийг дэмжих тогтвортой санхүүжилттэй байх ёстой гэдэг зарчмыг одоогоос хэдэн жилийн өмнө ярьж эхэлсэн. БОАЖЯ-ны санаачилгаар энэхүү яриаг ажил хэрэг болгох үүднээс “Ногоон зээлийн сан”-г байгуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Улмаар байгальд ээлтэй технологи зохион бүтээгчид болон хэрэглэх хүсэлтэй иргэдийг дэмжих зорилготой энэхүү санг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан олон улсын […]

онгоц.jpg

2017-09-14 16:23
Индонезийн нефть зөөвөрлөгч хөлөг онгоц гүний үйлдвэрлэл явуулдаг техникийн флотын хөлөг онгоцтой мөргөлджээ. Associated Press агентлагийн мэдээлснээр техникийн флотын хөлөг онгоц эргэж, багийн таван гишүүн нь сураггүй алга болсон байна. Харин нефть зөөвөрлөгч онгоцны гишүүд гэмтэж бэртээгүй аж.

барилгын-материал.jpg

2017-09-14 16:14
ОХУ Сирийн алан хядагчдаас чөлөөлөгдсөн бүсийн дэд бүтцийг сэргээх зорилгоор тус улсад 4000 гаруй тонн барилгын материал, барилгын тусгай техник нийлүүлэх гэж байна. Энэ талаар ОХУ-ын БХЯ-наас мэдээлжээ. Үүнд бульдозер, экскаватор, кран зэрэг 40 тооны барилгын техник, 2000 гаруй тонн ус зайлуулах металл хоолой, цахилгаан утас зэрэг орж байгаа аж.

өлсөх-мэдрэмж.jpg

2017-09-14 16:05
Бразилийн эрдэмтэд өлсөх нь үсийг эрчимтэй ургуулдаг гэж баталж байна. Энэ тухай “Cell Reports” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурджээ. Эрдэмтэд хархыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсгийнх нь хоолыг эрс хассан бол нөгөөг нь хэвээр нь үлдээжээ. Гэтэл хагас жилийн турш хэвийн хэмжээнээсээ 60 хувиар бага хооллож байсан хархнууд хоёр дахин бага жинтэй болсон ч арьсыг нь […]