мексик-1.jpg

2017-09-29 12:10
Мексикийн Ерөнхийлөнч Энрике Пенья Ньето газар хөдлөлтийн дараа улс орныхоо дэд бүтцийг дахин сэргээхэд хоёр тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зөвхөн Чьяпас, Оахака мужуудад л гэхэд 356 сая ам.доллар гаргахаар төлөвлөсөн гэнэ. Харин нийслэл болон бусад мужид 750 сая ам.долларыг шилжүүлэх юм байна. Үүнээс гадна 470 сая ам.долларыг соёлын объектод учирсан хохирлыг […]

da-vinxhi.jpg

2017-09-29 11:38
Францын урлаг судлаачид нэрт зураач Леонардо да Винчигийн алдарт бүтээл Мона Лиза-гийн хөргийн нооргийг олжээ. Нүцгэн бүсгүйн Монна Ванна нэртэй ноорог зураг өөр хэд, хэдэн зургийн хамт хувийн цуглуулгад хадгалагдаж байсан аж. Ноорог Францын Конде музей дэх сэргэн мандалтын үеийн уран зургийн цуглуулгад 1862 оноос хойш хадгалаастай байжээ. Парис дахь Луврын музейд дээрх шинжилгээг явуулсан […]

enkhjargal-01.jpg

2017-09-29 11:36
УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх “Багш нар 600 мянгын цалин авч байхад АТГ-ын дарга 6 саяын цалин авч байна” гэж твиттерт жиргэснээс хойш АТГ-ын гадаа нэг хэсэг жагсаал хийсэн хүмүүс 6 сая төгрөгийн цалин авдаг АТГ-ын дарга огцор гэсэн лоозон барьж зогсох болсон билээ. Харин бодит байдал дээр АТГ-ын дарга 1 сая 400 мянган төгрөгийн цалин […]

boing.jpg

2017-09-29 11:20
Өнгөрсөн зун “Боинг-737” онгоц нислэгийнхээ үеэр хошууг нь цөмөрсөн тухай зураг олон нийтийн сүлжээнд цацагджээ. J4341 чиглэлийн онгоц Суданы Эд-Дамазинаас олон улсын Хартумын нисэх онгоцны буудалд маш хүчтэй гэмтэлтэйгээр газардсан билээ. Онгоцны дотор талаас авсан зургуудаас харахад шувуудын цустай сэг шилэн дээр нь наалдсан байх аж. Харин гадна талаас нь авсан зургууд дээр том хэмжээний […]

эмнэлэг.jpg

2017-09-29 11:15
Өнөөдөр (2017.09.29) П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Д.Сүхбаатарын талбайд  Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна. Жил бүрийн есдүгээр сарын 29-нд тохиодог “Дэлхийн зүрхний өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэ өдөрлөгийн үеэр тус эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх юм. Зүрх судасны өвчний […]

ajil.jpg

2017-09-29 11:00
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хотын гэрэлтүүлгийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын тухай, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний  хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Нийслэлийн шилдэг менежменттэй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмын талаар хэлэлцлээ. Мөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 […]

registered.jpg

2017-09-29 11:00
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, зөвлөх Жаред Кушнер Америкийн сонгуульд эмэгтэй хүн гэж бүртгэгджээ. Үүнийг Wired сэтгүүлийнхэн олж илрүүлжээ. Нью-Йоркийн Сонгуулийн зөвлөлийн анкетад Кушнерийн хүйсийг эм гэж бичсэн байна. Түүнчлэн Кушнер 2009 онд сонгогчоор бүртгүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд саналаа өгчээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хуульчид Трампын хүргэн Жаред Кушнерийг Оростой холбоотой байж болзошгүй гэж үзээд […]

samar.jpg

2017-09-29 10:45
Налайх дүүргийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтанууд өчигдөр (2017.09.28) хууль бусаар бэлтгэсэн 16 шуудай хуш модны самар тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ. Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Насанжаргал, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эхбаяр нар нь иргэн Б-д хуулийн дагуу хариуцлага тооцож, хуш модны самрыг холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна. Ойн тухай хуулийн 47.2.4 […]

huraldaan.jpg

2017-09-29 10:27
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын  хороо өнөөдөр (2017.09.29)  хуралдана. Хуралдаанаар гишүүд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцэх юм байна. УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 27-нд МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн, Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан. Ирэх сарын 2-нд болох Намрын ээлжит чуулганаар энэ асуудлыг […]

malaiz.jpg

2017-09-29 10:25
Малайзын засаг захиргаа Солонгосын хойгт хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдээ Хойд Солонгост аялахыг хоригложээ. Энэ тухай Малайзын ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна. Тус улс нөхцөл байдлыг тогтвортой болмогц хоригоо цуцлах эсэхээ дахин авч хэлэлцэх юм байна. БНАСАУ энэ сарын 3-нд тив алгасагч пуужинд суурилуулахад тохиромжтой устөрөгчийн цэнэгт хошуугаа амжилттай туршсанаа мэдэгдсэн билээ. Япон, Өмнөд Солонгосын […]