АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, зөвлөх Жаред Кушнер Америкийн сонгуульд эмэгтэй хүн гэж бүртгэгджээ. Үүнийг Wired сэтгүүлийнхэн олж илрүүлжээ. Нью-Йоркийн Сонгуулийн зөвлөлийн анкетад Кушнерийн хүйсийг эм гэж бичсэн байна. Түүнчлэн Кушнер 2009 онд сонгогчоор бүртгүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд саналаа өгчээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хуульчид Трампын хүргэн Жаред Кушнерийг Оростой холбоотой байж болзошгүй гэж үзээд төрийн тэргүүний зөвлөхөөс огцруулахыг оролдсон тухай есдүгээр сарын 12-нд “The Wall Street Journal” сэтгүүлд мэдээлсэн билээ.
Эх сурвалж: Лента