sags.jpg

2017-09-19 12:32
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 2017 оны Европын хамгийн үнэ цэнтэй тоглогчийг нэрлэлээ. Тус холбооны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Словенийн шигшээ баг, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Майами Хит” клубын тоглогч Горан Драгич тодорсон байна. Тэрбээр Евро сагсан бөмбөгийн есөн тоглолтод дунджаар 22.4 оноо авч, 4.4 удаа бөмбөг самбараас авч, 5.1 удаа дамжуулалт хийжээ.    

london-1.jpg

2017-09-19 12:24
Лондоны метронд дэлбэрэлт үйлдсэн хэргээр сэжиглэгдэн саатуулагдсан 18 настай залуу Иракаас ирсэн дүрвэгч байж магадгүй гэнэ. Сэжигтэн этгээд Лондоны дагуул хот Санбери-он-Темзэд өндөр настай хосынд амьдардаг байсан аж. Тэд залууг өсгөсөн бөгөөд Иракаас ирсэн дүрвэгч хүүг хүмүүжүүлж чадахгүй байна гэж цагдаа нарт өмнө нь мэдэгдэж байсан гэнэ.

GM.jpg

2017-09-19 12:20
Америкийн автомашин үйлдвэрлэгч General Motors болон түүний хамтарсан үйлдвэр болох Shanghai GM компани аюулгүйн дэрэнд асуудал гарсантай холбоотойгоор Хятадаас 2.5 сая гаруй машинаа татахаар болсон тухай Хятадын хяналт, шалгалт, хорио цээрийн улсын ерөнхий газрын мэдэгдэлд дурджээ. Автомашины эхний таталт ирэх сарын 29-нөөс эхлэх юм байна. Энэ үеэр Saab, Opel-ын импортоор орж ирсэн 13592 машиныг татна.

карт.jpg

2017-09-19 12:19
Зөрчлийн хуулиар нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчсон 57 иргэнд хариуцлага тооцжээ. Энэ хуулийн  14.6 дугаар зүйлийн 1 дүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол тухайн иргэнийн арван нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Нийслэлийн нийтийн тээврийн газар өчигдөрөөс эхлэн (2017.09.18) тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт […]

agaariin.jpg

2017-09-19 12:17
АНУ, Өмнөд Солонгос улс ирэх сарын эхээр цэргийн ээлжит хамтарсан сургуулилтаа хийхээр төлөвлөж байна. Уг сургалтдаа агаарын атомын зөөвөрлөгчтэй сургуулилт хийх магадлалтай байна. Одоогоор атомын зөөвөрлөгчийнх нь нэрийг зарлаагүй тухай “Рёнхап” агентлаг мэдээллээ. Сургуулилтыг БНАСАУ-аас пуужингийн цохилт үзүүлсэн тохиолдолд явуулна гэж тэмдэглэж байна. Үүнээс өмнөхөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин, АНУ-ын тэргүүн Дональд Трамп […]

STALIN-2017.jpg

2017-09-19 11:58
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Сталинтай адилхан гэдгээ мэдэгдлээ. Боливарын Бүгд найрамдах улсын тэргүүн түүний гадаад төрхийг эргэн тойрны хүмүүс нь ч анзаардаг гэжээ. “Дэлхий дээр намайг Карибын Сталин гэж үздэг хүмүүс бий. Би ч адилхан л даа. Миний профайл зургийг хар. Заримдаа би өөрийгөө толинд хараад Сталинтай адилхан юм гэж боддог” хэмээн “Venezolana de Television” […]

JAVKHLAN.jpg

2017-09-19 11:50
УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр ”УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 07-нд болж, 08-нд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Би улс орон даяар хүмүүс өвлийн бэлтгэл гээд цаг хугацаатай уралдаж байна. Та бүхэн өвлийг хэр өнөтэй давах вэ гэдгийг ярих ёстой байтал Засгийн газраа огцруулж, элдэв хэрүүл хийж, монголчууд хохирч байна. […]

тарвага.jpg

2017-09-19 11:48
Дархан-Уул аймгийн Засаг даргын Байгаль Орчин Аялал Жуулчлалын Сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан аймгийн Тарвага тооллого, судалгааны ажлыг анх удаа энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлээд байна. Энэ хүрээнд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн зөвлөх, орон нутгийн зохицуулагч, ойн нөхөрлөлүүд хамтран найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр хэсэг болон Хонгор, […]

zasag-2017.jpg

2017-09-19 11:40
Сүүлийн 17 жилийн хугацаанд хамгийн цөөн хоног /426 өдөр/засагласан Ж.Эрдэнэбатын Засгийн газар тахимаа өгч, МАН-ын бүлгийн 65 гишүүн шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр яарч байна. УИХ-ын төвшинд хоёр сар үргэлжилсэн нанчилдаан өнгөн дээрээ өндөрлөсөн ч ажиглагчид “Одоо нам дотроо илүү том зодоон болно” л гэлцэн анаж байна. Гэвч энэ зодооны үр дүнд Засгийн газрыг огцруулахаар анхлан […]

otgoo.jpg

2017-09-19 11:37
НӨАТ-ын хуулиар иргэдэд олгогдсон нэг чухал боломж бол  худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авах.  Мөн худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлснийх нь   төлөө сугалаанд оролцож 20 мянгаас 400 сая төгрөг хүртэлх мөнгө хожих  боломж. Энэ ажлыг Р.Отгонтулга захиралтай НӨАТ-ын урамшуулал олгох төслийн нэгж  одоогоор Гааль, татварын Мэдээлэл технологийн төв  улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан  ажиллаж буй. […]