Пхеньян.jpg

2017-08-15 17:20
Улаанбаатар хотноо болж өнгөрсөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн захирлуудын 54 дэх хурлын үеэр ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Ri Yong Son тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Пхеньян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх саналыг тавьсан байна. Умард Солонгосын талаас 1978 онд байгуулсан […]

birj.jpg

2017-08-15 17:13
Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээл дээр өчигдөр 51401 ширхэг үнэт цаас 2.27 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын хооронд 93 удаагийн хэлцэл болсон байна. Тухайлбал, Засгийн газрын 22837 ширхэг бонд 2.24 тэрбум төгрөгөөр , 19 хувьцаат компанийн 28564 ширхэг хувьцаа 32.85 сая төгрөгөөр зарагджээ. Арилжааны I ангилалд таван компанийн 21076 ширхэг хувьцаа 8.28 […]

hur-erveehei.jpg

2017-08-15 17:10
Хөнөөлт шавьжийн тоо толгой байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан сүүлийн жилүүдийн ихэссэн гэж мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдад тархалттай ихтэй байгаа хөнөөлт шавьжийн нэг төрөл өрөөсгөл хүр эрвээхийн нислэгийн үе нь 6-9 дүгээр сард  тохиодог бол оргил үе нь наймдугаар сарын 10-наас эхэлдэг аж. Өрөөсгөл хүр эрвээхийн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд […]

HENTII.jpg

2017-08-15 14:43
Наймдугаар сарын 13-17-ны хооронд Хэнтий аймгийн эрчим хүчийг өглөөний 05 цагаас оройн 20 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Баянмөнх-Өндөрхаан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засвар хийж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 1997 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, жилд дунджаар 518.4 сая төгрөгийн их засварын ажил хийгддэг юм байна.

avragchid.jpg

2017-08-15 14:23
Аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүний дунд “Уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалт, дадлагыг Тайшир сумын “Гэгээн нуур”-т амжилттай зохион явууллаа. Уг сургалтаар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх […]

battulga-3.jpg

2017-08-15 14:08
Ерөнхийлөгч Х.Баттулга Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Катар улсууд газар нутгийн байршлын хувьд хол, шашин соёлын хувьд тус бүрийн онцлогтой өвөрмөц хэдий ч ижил төстэй зүйлүүд цөөнгүй байдгийг дурдаад хоёр орны […]

shuuh-1.jpg

2017-08-15 14:04
Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж  байгаа  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн говийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.15) Сайнцагаан суманд үргэлжиллээ. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж “Аймгийн төвд зохион байгуулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцүүлэгт Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын 200 гаруй иргэн, албан хаагч оролцож байна. Үндсэн […]

oron-suuts.jpg

2017-08-15 12:35
ҮНИЙН ИНДЕКС 2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН БАЙДЛААР Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 7 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан болно.  Жич: Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно. ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 2017 оны 7 […]

BAT-ERDENE.jpg

2017-08-15 12:25
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 11-13 ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж 7-р сарын 29-өөс энэ сарын 12-ны хооронд ОХУ, БНХАУ, Казахстан Улс, Беларусь, Азербайжан улсуудын нутагт үргэлжилсэн 28 төрлийн тэмцээн бүхий ‘Олон улсын цэргийн наадам-2017’-ийн хаалтын ажиллагаанд оролцоод ирлээ. Энэ үеэр тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай уулзалт хийж хоёр улсын цэргийн болон […]

With-his-son.jpg

2017-08-15 12:16
Их Британийн хатан хаан II Елизавета дөрвөн жилийн дараа том хүү, хунтайж Чарльздаа хаан ширээгээ залгамжлуулна, энэ асуудлаар баримт бичиг цэгцлэх ажил аль хэдийнэ эхэлсэн гэж Букингемийн ордны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “The Mirror” сонин мэдээллээ. “Daily Mail” хэвлэлийн мэдээлснээр II Елизавета өдгөө 91 настай бөгөөд 95-тайдаа хаан ширээгээ өгөх бодолтой байгаа гэнэ.