ҮНИЙН ИНДЕКС 2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН БАЙДЛААР
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 7 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан болно.
Жич: Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС
2017 оны 7 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар тус тус буурсан байна.
Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ.
Орон сууцны үнийн индексийг 2013 оны 1 дүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна.
2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн. 2 жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ ОСҮИ анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байна.
БЗД-ийн 14-р хороо, Цагаан хуаран хотхонд 2016 оны 7 дугаар сард орон сууцны 1м2 дундаж үнэ 1,672,659 төгрөг байсан бол 2017 оны 7 дугаар сарын байдлаар 1,641,324 төгрөг болж, өмнхө оны мөн үеэс 1.9 хувиар буурсан байна.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.