uvs.jpg

2017-08-15 10:46
Цагдаагийн байгууллага Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн нутгаар мансууруулах өвс түүсэн бүлэг этгээдийг баривчилжээ. Арав гаруй хүнтэй энэ бүлэг тус аймгийн нутгаар ачааны машинтай очиж, мансууруулах төрлийн өвс бэлтгэж байсан гэнэ. Мөн Хүдэр суманд ийм төрлийн ургамал түүсэн зургаан залууг хуулийнхан баривчилсан байна. Байгальд ургадаг өвч төдийхнийг түүхэд яагаад болохгүй гэж? гэсэн асуултыг зарим хүмүүс тавьж мэдэх […]

oyunerdene.jpg

2017-08-14 18:10
Намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас МАН дотор хариуцлага яригдах нь цаг хугацааны л асуудал. Яригдах ч ёстой, гол нь хэзээ, хаана, хэн эхлүүлэх нь хамгийн сонин байлаа. Гэвч зарим нөхөд МАН дотор, Тусгаар тогтнолын ордонд ярих асуудлаа Засгийн газартай, Төрийн ордонд ярихаар шунаж эхэлжээ. “Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг дээ. […]

MUNKHBAT.jpg

2017-08-14 18:00
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Турк Улсын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа болон хамтран ажиллах ямар шинэ орон зай байгаа зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол-Турк хоёр улсын хамтын ажиллагаа ялангуяа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа […]

GANBAATAR.jpg

2017-08-14 17:30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихдээ солонгос иргэдээс их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутгагдаж байсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнийг 1.4 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. МАХН-ын нэр дэвшигчийн хандивт авсан 50 сая воныг улсын орлогод хураахаар болсон байна. Наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон  шүүх хуралдаанд гомдол […]

trump-2.jpg

2017-08-14 17:00
Америкийн зурхайчдын хэлснээр Дональд Трамп оны төгсгөл гэхэд нас барах гэнэ. АНУ-ын зарим  Ерөнхийлөгч нарыг дайрсан эмгэнэлт хэрэг түүнд учрах магадлал их өндөр байгаа гэнэ. Зурхайчид энэ наймдугаар сарын 21-ний нар хиртэлтээр сар АНУ-д 115 км-ын өргөнтэй зурвас газраар сүүдрээ хаяна гэж хэлж байна. Тэдний үзсэнээр энэ жилийн сүүл гэхэд Трампын засаглалд төгсгөл ирэх ажээ. […]

gal-uleegch.jpg

2017-08-14 16:54
Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо өнөөдөр ОБЕГ-т гал түймэр унтраахад хэрэглэдэг гал унтраах үлээгч аппаратыг хүлээлгэн өглөө. Тус холбоо Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, 70 гаруй монгол иргэдээс цугларсан мөнгөөр дээрх аппаратыг худалдан авсан байна. Тус холбооныхон цаашид ч гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад […]

UER.jpg

2017-08-14 16:39
Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ихэнх нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.  Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ? https://youtu.be/qypgvGONOzs Үерийн аюулаас хамгаалах уламжлалт […]

sandui.jpg

2017-08-14 16:33
БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй Сөүл хотын төлөөлөгчдийг нийслэл хотод тавтай морилохыг хүсээд Улаанбаатар хот болон НИТХ-ын талаар товч танилцуулав. Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким […]

GOTS-UVCHIN.jpg

2017-08-14 16:28
Зүүн бүсийн ХХААГ, Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт зөвлөгөөнд Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 200 гаруй мэргэжилтнүүд оролцов. Сургалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны […]

uulzalt.jpg

2017-08-14 16:25
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов. Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал […]