Цагдаагийн байгууллага Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн нутгаар мансууруулах өвс түүсэн бүлэг этгээдийг баривчилжээ. Арав гаруй хүнтэй энэ бүлэг тус аймгийн нутгаар ачааны машинтай очиж, мансууруулах төрлийн өвс бэлтгэж байсан гэнэ. Мөн Хүдэр суманд ийм төрлийн ургамал түүсэн зургаан залууг хуулийнхан баривчилсан байна.
Байгальд ургадаг өвч төдийхнийг түүхэд яагаад болохгүй гэж? гэсэн асуултыг зарим хүмүүс тавьж мэдэх юм. Хүүхэд, залуус бидний ирээдүй хэмээн лоозогнодог төрийн бус байгууллагууд ч, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагууд ч өсвөр насныхандаа зориулсан яагаад хар тамхийг хориглодог вэ. Энэ төрлийн гэмт хэргийн гамшиг ямар хэмжээнд үргэлжилдэг вэ гэх мэт ойлголтыг өгөх ажлыг маруухан зохион байгуулж байгаа нь хүүхэд, залуучуудын оролцсон мансууруулах бодис түүн зарж, борлуулах, дамжуулах, хэрэглэх гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлж байх магадлалтай.
Он гарсаар Цагдаагийн байгууллага хар тамхи мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан 200 хүнийг шалгаж, мөрдөн байцаалт явуулжээ. Тэдний хэрэг бие даасан 90 хэрэг болж бүртгэгдсэн нь хэрэгт холбогдогчдын тоо өдрөөс өдөрт өсч байгааг харуулах аж