Гадаадын хэвлэлүүд Тагнуулын төв газраас энэ сарын эхээр бэлтгэн гаргасан, Хойд Солонгосын асуудлыг хөндсөн нууц баримтыг ил болгожээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр тус баримтад БНАСАУ-ын цэнэгт хошууг АНУ-ын эх газарт хүрэх чадвартай хэмээсэн байна. Америкийн тагнуулын шинжээчдийн дүгнэснээр Хвасон-14 загварын тив алгасагч баллистик пуужин нь технологийн хувьд улам боловсронгуй болж, хэрэглэхэд өндөр үр дүнтэй болжээ.