tsaaa.jpg

2017-08-22 17:52
Швед улсын Ёоккмокк тосгонд Дэлхийн цаатны холбооны чуулга уулзалт энэ сарын 16-20-нл болов. Энэ үеэр АНУ, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ, Норвеги, Финланд, Дани, Швед, Монгол зэрэг улс орны 400 гаруй цаатан иргэдийн төлөөлөл оролцож, цаа бугын сүргийн тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх, энэ бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцжээ. Зургаа дахь жилдээ […]

Undsenhuul.jpg

2017-08-22 17:29
Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.22) Хөвсгөл аймгийн Тариалан суманд боллоо. Хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар болон Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөллөл оролцов. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авах олон нийтийн хэлэлцүүлэг явагдаж байна. УИХ-ын Тамгын газраас […]

Colongos.jpg

2017-08-22 17:05
БНСУ-д ажиллаж амьдардаг хоёр Монгол иргэн архи ууж маргалдсанаас болж  нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг энэ долоо хоногт гарчээ. Кёнги мужийн Юунин Дунбү цагдаагийн газарын мэдээлснээр энэ хэрэг сэжигтэний гэрт болсон бөгөөд согтуурсан үедээ хүйтэн мэсээр гэмтээсэн аж. Тэд санамсаргүй тааралдаж хамт архи ууснаас болж уг золгүй хэрэг гарсан байна. Сүүлийн жилүүдэд тус улсыг зорих, […]

aprik.jpg

2017-08-22 16:42
Өмнөд Африкийн Квазулу-Натал мужийн Дурбан хотод хүний мах идсэн хэрэгт холбогдох 22-32 насны   дөрвөн этгээдийн шүүх хурал болжээ. Цагдаа нар нэг сэжигтэн этгээдийн гэрт очиход хүний эд эрхтэнүүд байсан бөгөөд хүний амийг бүлэглэн хөнөөсөн хэргээр түүний хамсаатан болох гурван хүнийг нэмж баривчилсан байна. Тэдний хоёр нь уламжлалт анагаах ухааны эмч гэнэ. Гэмт этгээдүүд анхны байцаалтанд […]

GOWER.jpg

2017-08-22 16:10
Албан тасалгаа, өөрийн гэр, зуслангийн байшин, хаусын цонхоо гоёж, нарны гэрлийн нэвтрэлийг хүссэнээрээ хялбархан удирдах боломжийг Та хайж байна уу? Тэгвэл Танд цонхны хуйлдаг, эвхдэг хөшигийг санал болгож байна. Таны оффисыг чимэн, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, зочны өрөө, унтлагын өрөөний тав тухыг хангах, өрөө тасалгааны дотоод засал чимэглэлд тохирсон хамгийн орчин үеийн хийцтэй, өнгө дизайнтай […]

medee.jpg

2017-08-22 15:50
Ойрын өдрүүдэд “Эрдэнэс Таван толгойг” ХК-ыг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Өнөөдөр  (2017.08.22) “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ Засгийн газарт шийдвэрлэсэн  “Цагаан хад”  гаалийн хяналтын бүсийг татан буулгах тогтоолыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.  Энэ бүсийг 2006 онд  нүүрс олборлодог, тээвэрлэдэг хувийн компаниуд нэгдэж  Гашуун сухайт боомтоор гарах Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод зориулж  байгуулсан аж. […]

uleggurvel.jpg

2017-08-22 14:50
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Окаяамагийн Шинжлэх Ухааны Их Сургуультай 1992 оноос хойш хамтран ажиллаж буй. Тэд өнөөдөр (2017.08.22)  “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах, гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд манай улсаас дөрвөн залуу судлаач, оюутныг жил бүр Японд сургахаар болж, Япон оюутан, сурагчдыг Монголд хээрийн дадлага хийлгэхээр төлөвлөжээ. Хоёр орны эрдэмтэд Монголд үлэг гүрвэлийн мөрийг […]

niseh.jpg

2017-08-22 14:09
Оросын агаарын сансрын хүчний нисэх онгоц Сирийн Дейр-эз-Зор хот руу чиглэж явсан “Исламын улс” алан хядах бүлэглэлийн дайчдын цуваа руу цохилт өгч, 200 гаруй алан хядагчийг устгажээ. Үүнээс гадна аварга калибр зэвсэг, миномет, хуягт техник бүхий 20 гаруй автомашин, зэвсэг тээвэрлэж явсан том оврын машиныг устгасан байна.  

Moroco.jpg

2017-08-22 13:49
Мароккогийн хаан VI Мухаммед янз бүрийн хэргээр ял авсан 415 хүнд өршөөл үзүүллээ. Тэдний дунд алан хядах ажиллагаагаар ял авсан 13 хүн багтсан байна. Марокко улс энэ сарын 20-нд Хаан, ард түмний хувьсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

surguulilt.jpg

2017-08-22 13:35
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Өмнөд Солонгос, Америкийн зэвсэгт хүчнүүдийн хамтарсан сургуулилт эхэлсэн талаар тайлбар өглөө. Түүний хэлж буйгаар энэхүү сургуулилт нь зөвхөн батлан хамгаалах зорилгоор явагдаж байгаа бөгөөд хойгийн асуудлыг хурцатгах гэсэн зорилго агуулаагүй гэнэ. Хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм.