Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Өмнөд Солонгос, Америкийн зэвсэгт хүчнүүдийн хамтарсан сургуулилт эхэлсэн талаар тайлбар өглөө.
Түүний хэлж буйгаар энэхүү сургуулилт нь зөвхөн батлан хамгаалах зорилгоор явагдаж байгаа бөгөөд хойгийн асуудлыг хурцатгах гэсэн зорилго агуулаагүй гэнэ. Хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм.