Албан тасалгаа, өөрийн гэр, зуслангийн байшин, хаусын цонхоо гоёж, нарны гэрлийн нэвтрэлийг хүссэнээрээ хялбархан удирдах боломжийг Та хайж байна уу?
Тэгвэл Танд цонхны хуйлдаг, эвхдэг хөшигийг санал болгож байна. Таны оффисыг чимэн, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, зочны өрөө, унтлагын өрөөний тав тухыг хангах, өрөө тасалгааны дотоод засал чимэглэлд тохирсон хамгийн орчин үеийн хийцтэй, өнгө дизайнтай хөшигийг бид чанарын өндөр түвшинд хийж, угсарч байна.
ЖАЛЬЮЗАН ХӨШИГ
Хөшигний үндсэн материал нь хөнгөн цагаан бөгөөд овор хэмжээ багатай, өвөрмөц загвартай. Жальюзан хөшиг нь нарны гэрлийн шууд тусгалыг хаах боловч үзэгдэх орчныг хаадаггүй онцлогтой.
Хөшигний бүтэц нь хөндлөн байрлалтай. Олон тооны металл туузнаас бүрдэнэ. Жальюзан хөшигөөр өрөөнд орох гэрлийн тусгалыг хүссэнээрээ өөрчлөх бүрэн боломжтой. Өрөөний дизайныг гоёмсог, донжтой харагдуулдаг.
Хөнгөн цагаан төмөр жальюзан хөшиг
Хөнгөн цагаан төмөр жальюза, нарны гэрэл 60-70 хувь нэвтэрдэг хуйлдаг хөшигний хослол
Тасалгаанд хийгдсэн төмөр жальюзан хөшиг
ХУЙЛДАГ ХӨШИГ
Хуйлдаг хөшиг нь дээрээс доош буух зарчмаар ажилладаг. Ажиллагааны 2 янзын сонголттой.
- Гараар дээш, доош болгох
- Гараар доош болгон автоматаар дээш хураах
Хаана ч, ямар ч өрөө тасалгааны тохижилттой зохицож чаддаг. Найдвартай хөнгөн гайхамшигтай.
Нарны гэрлийг 60-70 хувь хаадаг, хагас автомат хуйлдаг хөшиг
Нарны гэрлийг 60-70 хувь хаадаг, хагас автомат хуйлдаг хөшиг
Нарны гэрлийг 60-70 хувь хаадаг хагас автомат хуйлдаг хөшиг, нарны гэрлийг 100 хувь хаадаг хагас автомат хөшигний хослол
Нарны гэрлийг 100 хувь хаадаг, хагас автомат хуйлдаг хөшиг. Проекторын оронд ашиглаж болдог энэ хөшигийг албан байгууллагууд хурлын өрөөндөө захиалан хийлгэж байна. Сүүлийн үед айлууд нарны хурц гэрлээс хамгаалах зорилгоор тагтан дээрээ хийлгэж байгаа.
ХУЛСАН ХӨШИГ
Энэ хөшигийг хулс болон халуун орны мод бүхий хоёр сонголтоор хийж байна. Халуун орны модоор хийсэн хөшиг нь өрөөний интерьертэй зохицож чадвал хамгийн тансаг хөшиг болж чадна.
Хуйлдаг, нарны гэрэл нэвтэрдэг хулсан хөшиг
Хулсан хөшиг
Нарны гэрлийг нэвтрүүлэн ашиглаж болно. Мөн гэрлийн тусгалыг хязгаарлах боломжтой модон хөшиг
Нарны гэрлийг нэвтрүүлэн ашиглаж болно. Мөн гэрлийн тусгалыг хязгаарлах боломжтой тодон хөшиг
ДАВХАР ХӨШИГ
Сүүлийн үеийн трэнд болоод буй туузан буюу давхар хөшиг цэвэрлэхэд хялбар, өөр дээрээ тоос цуглуулж нян бактер үүсгэдэггүй сайн талтай. Материалын болон өнгө, хэмжээний маш өргөн сонголттой учраас хүссэнээрээ захиалж болдог онцлогтой.
Томоохон хэмжээтэй цонхонд хөшиг сонгох гэж байгаа бол хамгийн зөв сонголт бол туузан хөшиг.
Давхар хөшиг
Давхар хөшиг
Цонх онгойх боломжтой тусгаарласан давхар хөшиг
1 comment
хөшигний үнэ ямар бэ