Өмнөд Африкийн Квазулу-Натал мужийн Дурбан хотод хүний мах идсэн хэрэгт холбогдох 22-32 насны дөрвөн этгээдийн шүүх хурал болжээ. Цагдаа нар нэг сэжигтэн этгээдийн гэрт очиход хүний эд эрхтэнүүд байсан бөгөөд хүний амийг бүлэглэн хөнөөсөн хэргээр түүний хамсаатан болох гурван хүнийг нэмж баривчилсан байна. Тэдний хоёр нь уламжлалт анагаах ухааны эмч гэнэ.
Гэмт этгээдүүд анхны байцаалтанд ядарч өлссөндөө хүн идсэн гэж мэдүүлжээ. Холбогдох албаны хүмүүс сэжигтэн залуусыг хүн амины хэрэг үйлддэг томоохон бүлэглэлийн нэг хэсэг байж болзошгүй тул алга болсон хамаатан садныхаа талаар мэдээлэл өгөхийг олон нийтээс хүссэн байна.
Шүүх эмнэлгийн шинжээчид сэжигтнүүдийн гэрээс олдсон хүний биеийн хэсгүүдийг шинжилж эхэлсэн байна. Одоогоор тэндээс олдсон хүний биений хэсгүүд хэдэн хүнийх болох нь тодорхойгүй байгаа гэнэ.