Аюурсайхан-1.jpg

2017-08-23 12:26
УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байсан тул  түүнийг орлож УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барилаа. Засгийн газрыг огцруулах  бичигт МАН-ын 30 гишүүн гарын үсэг зуржээ.

Хойд-Солонгос.jpg

2017-08-23 11:24
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хатуу түлштэй пуужингийн хөдөлгүүр, нүүрс төрөгчийн материал ашиглан баллистик пуужингийн цэнэгт хошуу үйлдвэрлэх хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тэрбээр өчигдөр (2017.08.22) Цэргийн шинжлэх ухааны үндэсний академийн дэргэдэх Эрдэм шинжилэгээний хүрээлэнд зочлох үедээ үйлдвэрлэлийн ажилтнуудад үүрэг болгосон байна.

улаанбаатар.jpg

2017-08-23 11:01
11.00 цаг: УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д тавина. 11.00 цаг: ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын зааланд Улсын Ургацын комисс хуралдана. 11.00 цаг: Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв хамтран Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. 11.30 цаг:  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын замын нээлтийн ажиллагаа Налайх дүүрэгт болно. 15.00 цаг: […]

Хөвсгөл-1.jpg

2017-08-23 10:44
Хөвсгөл аймгийн Рашаант суманд байгалийн онц аюултай үзэгдэл болж отроор явж байсан хоёр өрхийн 200 гаруй толгой мал  үерт автаж, нууранд живсэн хэрэг энэ сарын 17-нд гарчээ. Тус аймгийн Засаг дарга, албаны хүмүүс орон нутгийн иргэдтэй хамтран малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байна.  Тус суманд 80 см хунгар үүсч, үер буусан аж.

тариалан.jpg

2017-08-23 10:30
Тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн тоо он гарснаас хойш  1376, аж ахуйн нэгжийн тоо 94 болж өнгөрсөн жилээс өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ ихэнх нутгаар гандуу байгаа тул ургац алдах төлөвтэй байгааг албаны хүмүүс хэлж буй. Тухайлбал, Завхан аймаг 812 га үр тариалж 100 га талбай ургац алдсан байна.

такси.jpg

2017-08-23 10:15
Өчигдөр (2017.08.22) Баянзүрх дүүргийн нутаг Шар хадны эцсийн автобусны буудалын урд замын зорчих хэсэгт “Улаанбаатар сити такси” ХХК-ийн автомашин шатсан байна. Онцгой байдлын албан хаагчид нэг автомашинтай ажиллаж тус компанийн жолооч Б-гийн 12-43 улсын дугаартай Элентра” загварын автомашиныг унтраажээ. Мөн  Увс аймгийн Тариалан сумын Хартолгой багийн “Бор толгой” гэдэг газар иргэн Б-гийн өвс ачиж явсан […]

хүүхэд-харах-үйлчилгээ.jpg

2017-08-23 10:02
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 113 мянган хүүхэд байдаг. Статистик мэдээллээр 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 22 хувь нь гэртээ харах хүнгүй үлддэг  аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ жил Хүүхэд харах үйлчилгээний зардалд улсын төсвөөр 5.8 тэрбум төгрөг төсөвлөж, 5275 хүүхэд хамруулна гэсэн тооцоог гаргажээ. Харин улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловрсролд 252,753 хүүхэд хамрагдах юм […]

ongots-1.jpg

2017-08-23 09:39
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Жон Маккейн” пуужингийн эскадрын мина зөөгч онгоц Малаккийн хоолойд Либерийн далбаатай нефть зөөвөрлөгч онгоцтой мөргөлдсөн билээ. Энэ үеэр сураггүй болоод байсан 10 усан цэргийн цогцосыг аврагчид олсон байна. Амиа алдсан цэргүүд хөлөг онгоцны гэмтсэн хэсгийн ойролцоох усанд автсан тасалгаануудаас олдсон гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотын командлагч, адмирал Скотт […]

Хөвсгөл.jpg

2017-08-22 18:43
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд  нойтон цас орж байна. Цас өчигдөр шөнө дундад орж эхэлсэн байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, уулархаг газраар хур тунадастай, салхи ширүүсэхийг анхаарууллаа.

erdenebat.jpg

2017-08-22 18:11
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн  талаар мэдээлэл сонсов. Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний […]