Рашаант суманд үер бууж 200 гаруй мал нууранд живжээ

2017-08-23 10:44
Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Рашаант суманд байгалийн онц аюултай үзэгдэл болж отроор явж байсан хоёр өрхийн 200 гаруй толгой мал  үерт автаж, нууранд живсэн хэрэг энэ сарын 17-нд гарчээ.

Тус аймгийн Засаг дарга, албаны хүмүүс орон нутгийн иргэдтэй хамтран малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байна.  Тус суманд 80 см хунгар үүсч, үер буусан аж.