-1.jpg
2017-08-23 10:44
Хөвсгөл аймгийн Рашаант суманд байгалийн онц аюултай үзэгдэл болж отроор явж байсан хоёр өрхийн 200 гаруй толгой мал  үерт автаж, нууранд живсэн хэрэг энэ сарын 17-нд гарчээ. Тус аймгийн Засаг дарга, албаны хүмүүс орон нутгийн иргэдтэй хамтран малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байна.  Тус суманд 80 см хунгар үүсч, үер буусан аж.

.jpg
2017-08-22 18:43
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд  нойтон цас орж байна. Цас өчигдөр шөнө дундад орж эхэлсэн байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, уулархаг газраар хур тунадастай, салхи ширүүсэхийг анхаарууллаа.

mongolia-images.jpg
2017-06-17 12:58
Манай улсын аялал жуулчлалын  гол бүс болсон  Хөвсгөл нуурын баруун эргийн  жуулчны бааз, худалдаа үйлчилгээ, малчин өрхүүд цахилгаантай  боллоо. Хатгалаас Жанхай хүртэл нийт  40 км урт 110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугаманд  150 аж ахуй нэгж , 30 орчим айл өрх хамрагдсан байна. Тог цахилгааны хомсдолоос болж зөвхөн зуны цагт л жуулчдыг татдаг байсан  бол […]

.jpg
2017-04-21 11:35
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Онцгой байдлын хэлтэст Засаг даргын тамгын газарт  гал  гарлаа гэсэн дуудлага өчигдөр 06:00 цагийн орчимд иржээ. Онцгой байдлын алба хаагчид дуудлага хүлээн аваад очиход галд автсан Г хэлбэрийн байрны нүүрэн тал бүрэн шатаж нурсан, хажуугийн хэсгийн дээвэр рүү гал дамжсан байдалтай байжээ. Золоор хүний амь нас эрсдээгүй аж.  Одоогоор галын шалтгаан […]