Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Онцгой байдлын хэлтэст Засаг даргын тамгын газарт гал гарлаа гэсэн дуудлага өчигдөр 06:00 цагийн орчимд иржээ. Онцгой байдлын алба хаагчид дуудлага хүлээн аваад очиход галд автсан Г хэлбэрийн байрны нүүрэн тал бүрэн шатаж нурсан, хажуугийн хэсгийн дээвэр рүү гал дамжсан байдалтай байжээ. Золоор хүний амь нас эрсдээгүй аж.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болох юм. Галыг нутгийн 75 хүнтэй нийлж аймгийн Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 13 албан хаагч хоёр машинтай унтраажээ.