biber.jpg
2017-07-25 07:07
Канадын поп-дуучин  Жастин Бибер дэлхий даяар хийж буй аялан тоглолтоо гэнэт зогсоожээ. Тэрбээр үүнд ямар шалтгаан тайлбарлаагүй байна.  Бибер аялан тоглолтын хүрээнд дэлхийн зургаан тивд   150 шоуг зохион байгуулсан бөгөөд ирэх амралтын өдрүүдэд Техас мужийн Арлингтон хотод тоглолтоо хийх байжээ. Дараа нь Колорадо, Нью-Жерси муж болон Филиппин, Японд фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байв.  Албаны эх […]

gemt-hereg.jpg
2017-07-25 06:47
БНСУ-ын Сөүл хотод хамтран амьдарч байсан  Монгол Улсын иргэд муудалцаж нэгнээ гэмтээсэн хэрэг энэ сарын 22-нд гарчээ. Найз залуу нь эмэгтэйгээ цээж, нуруу, хүзүүн тус газар хэд хэдэн удаа хүйтэн мэсээр гэмтээсэн аж. Тус улсын цагдаа нарын мэдээлснээр энэ хэрэг эмэгтэйн гэрт болсон байна. Хохирогчийн мэдүүлснээр найз залуугаа гаргахгүй гэж хэлсний төлөө ийм хэрэг болсон […]

mah.jpg
2017-07-25 06:26
Нийслэлийн статистикийн газраас мэдээлж буйгаар, нэг килограмм хонины ястай мах дунджаар 6560, үхрийн ястай мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар буюу 220 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр […]

Tseren.jpg
2017-07-25 06:07
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн хэлэлцүүлгийг аймаг, орон нутагт зохион байгуулах асуудлаар УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөл хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангах, орон нутагт ажиллах Ажлын хэсгүүдэд техник, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн туслалцааг өндөр түвшинд үзүүлэх, Удирдлагын […]

Mora.jpg
2017-07-25 05:58
Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон “Мора” 3D хүүхэлдэйн кино Монголын  технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм. Амжилт студын ийн анхны бүтээл болох “Мора” хүүхэлдэйн кино нь 1 цаг 15 мин үргэлжлэх бөгөөд […]

mashin.jpg
2017-07-25 05:51
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал нь […]

hulgaio.jpg
2017-07-25 05:30
Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг “Тахилт”-д оршин суух 59 настай Б –ын гэрийн цоожийг өсвөр насны хоёр хүүхэд эвдэлж  “хулгай” хийсэн хэрэг өнгөрсөн ням гаригт гарчээ. Хэрэгт холбогдсон 16 настай эмэгтэй Д, 15 настай эрэгтэй Б нар нь Жи мобил”-ын гар утас, монголын нууц товчоо ном зэргийг хулгайлсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж […]

tugal.jpg
2017-07-25 05:14
Камбожийн иргэн, 74 настай Кхим Ханг нэг жилийн өмнө нас барсан нөхрийнх нь сүнс тугалын биед орж дахин төрсөн гэж итгэсээр байна. Буддын шашны лам нар түүнд “Нөхөр тань нас барснаасаа хойш дөчин ес хоногийн дараа хойд төрлөө олж, үхэр болж төрнө” гэж хэлжээ. Тиймээс л Кхим эмгэнэ гуравдугаар сард төрсөн тугалыг эргэн төрсөн нөхрөө […]

Traump.jpg
2017-07-25 04:53
“Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой Сомалийн “Харакат аш-шабаб” гэх террорист бүлэглэлийн дайчид олон нийтийн цахим сүлжээнд  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Америкийг дэлхийн инээдэм болгож байна гэв. Африкийн хамгийн харгис бүлэглэл болох Сомалийн “Харакат аш-шабаб” гэх террористууд цахим сүлжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тархигүй тэрбумтан гэж доромжилсон байна. Тэдний бичсэнээр Америкчууд хамгийн тэнэг Ерөнхийлөгч  сонгосноосоо болж удахгүй сүйрнэ. […]

Gol.jpg
2017-07-25 04:20
Сэлэнгэ аймгийн иргэн 17 настай эмэгтэй өнгөрсөн ням гаригт (2017.07.23) Орхон голын усанд осолдсон байна. Энэ дагуу Онцгой байдлын таван албан хаагч нэг техник хэрэгсэлтэйгээр ар гэрийн долоон хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.