Канадын поп-дуучин Жастин Бибер дэлхий даяар хийж буй аялан тоглолтоо гэнэт зогсоожээ. Тэрбээр үүнд ямар шалтгаан тайлбарлаагүй байна. Бибер аялан тоглолтын хүрээнд дэлхийн зургаан тивд 150 шоуг зохион байгуулсан бөгөөд ирэх амралтын өдрүүдэд Техас мужийн Арлингтон хотод тоглолтоо хийх байжээ.
Дараа нь Колорадо, Нью-Жерси муж болон Филиппин, Японд фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байв. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар залуу дуучин Жастин Бибер өмнөх тоглолтуудаа нягтлан дүгнэсний эцэст ийм шийдвэр гаргасан аж.