БНСУ-ын Сөүл хотод хамтран амьдарч байсан Монгол Улсын иргэд муудалцаж нэгнээ гэмтээсэн хэрэг энэ сарын 22-нд гарчээ. Найз залуу нь эмэгтэйгээ цээж, нуруу, хүзүүн тус газар хэд хэдэн удаа хүйтэн мэсээр гэмтээсэн аж.
Тус улсын цагдаа нарын мэдээлснээр энэ хэрэг эмэгтэйн гэрт болсон байна. Хохирогчийн мэдүүлснээр найз залуугаа гаргахгүй гэж хэлсний төлөө ийм хэрэг болсон гэнэ. Одоогоор хэргийн учир тогтоогдоогүй байгаа аж.