“Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой Сомалийн “Харакат аш-шабаб” гэх террорист бүлэглэлийн дайчид олон нийтийн цахим сүлжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Америкийг дэлхийн инээдэм болгож байна гэв.
Африкийн хамгийн харгис бүлэглэл болох Сомалийн “Харакат аш-шабаб” гэх террористууд цахим сүлжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тархигүй тэрбумтан гэж доромжилсон байна.
Тэдний бичсэнээр Америкчууд хамгийн тэнэг Ерөнхийлөгч сонгосноосоо болж удахгүй сүйрнэ. Дональд Трамп АНУ-ыг дэлхийн инээдэм болгож сүйрүүлж байна. Америкт өгөх бидний цохилт хамгийн хүнд тусах болно. Тэр үед Засгийн газар чинь хамгаалж чадахгүй гэж заналхийлжээ.
Тус бүлэглэл нь “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой бөгөөд зөвхөн өнгөрсөн онд тэдний гарт 4200 хүн амиа алджээ.