Vote.jpg

2017-07-07 22:37
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусч, гадаад дахь монголчуудын саналыг тоолж байна. Маргаас алслагдмал зарим улсаас 11.00 цагт сүүлчийн саналын хуудас дипломат шуудангаар дамжиж ирэх аж. Хилийн чанадад 140 мянга гаруй иргэн оршин суудаг гэх бүртгэл бий. Тэдний 10 хүрэхгүй хувь нь долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон байна.

erhuulugchiin-songuuli.jpg

2017-07-07 22:02
Өглөө 07.00 цагт эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууслаа. Дахин санал хураалтад 1 988 868 сонгогч оролцож, 1984 хэсгийн хороонд саналаа өгөх ёстой байсан. 16.00 цагийн үед улсын хэмжээнд сонгогчдын ирц 38.44 хувьтай байв. Сонгуулийн ерөнхий хороо хэсгүүдээс ирсэн ирц болоод санал хураалтын дүнгээ нэгтгэж байгаа бөгөөд 23.00 цагт албан ёсны мэдээллээ өгөх юм.

Tramp.jpg

2017-07-07 21:54
Германы Хамбур хотод Их 20-ын уулзалтын үеэр  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа уулзах юм. Өнөө өглөө тэд албан ёсны уулзалтаас өмнө албан бусаар уулзаз, үг солин гар барилцжээ. Энэ уулзалтыг зохион байгуулж буй Германы засгийн газар уулзалтын бэлтгэл ажил буюу “хөшигний цаадах үйл явдал”-ыг харуулсан видеог фэйсбүүк хуудсандаа байрлуулсан […]

нойргүйдэл.jpg

2017-07-07 20:17
Орчин үед биднийг унтаж амрахад зориулсан тав тухтай  ор, гудас гэх мэт олон зүйл бий болсон ч орчин үеийн нийгэм, хүрээлэн буй зүйлс нойр хулжаах гол асуудлуудыг үүсгэсээр байгаа нь эцэстээ нас бархад хүргэдэг байна. Дэлхий нийтэд нас баралтын гол шалтгаанд алцхаймер, хэт таргалалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, амиа хорлолт тэргүүлж байгаа нь бүгд нойрны […]

тээвэр.jpg

2017-07-07 19:32
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд: Үндсэн чиглэлийн үйлчилгээний талаар: Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгслийн хуваарийг […]

A-SEH.jpg

2017-07-07 18:32
-Саналын хуудсыг хэвлэх үед бар кодны зураас унших хэсэгт алдаа гаргасан нь Төв аймгийн хэмжээнд саналын хуудас тоолох машин ажиллахгүй байх шалтгаан болсон гэв- СЕХ 18.00 цагт сонгуулийн санал хураалтын явцын мэдээллийг өглөө. Орон нутаг болон нийслэлийн дүүргүүдээс 16.00 цагт авсан мэдээллийг 17.00 цагт нэгтгэсэн дүнгээ СЕХ танилцуулж байгаа юм. 16.00 цагийн байдлаар сонгогчдын ирж улсын […]

Songolt.jpg

2017-07-07 18:01
МАХН-ыг төлөөлж  С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар өнөөдөр /2017.07.07/ “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус нам иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалахдаа сонгуулийн саналын хуудсыг цагаанаар өгч болно гэсэн сурталчилгаа явуулсан. Гэтэл сонгуулийн хуулийг сурталчилж байгаа хүмүүсийг саатуулсан явдал нь хууль зөрчиж байна” гэж мэдэгдлээ. Нийслэлийн Хан- Уул дүүргийн 17, 19 […]