Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусч, гадаад дахь монголчуудын саналыг тоолж байна. Маргаас алслагдмал зарим улсаас 11.00 цагт сүүлчийн саналын хуудас дипломат шуудангаар дамжиж ирэх аж.
Хилийн чанадад 140 мянга гаруй иргэн оршин суудаг гэх бүртгэл бий. Тэдний 10 хүрэхгүй хувь нь долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон байна.