Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын урьдчилсан дүнг  Сонгуулийн ерөнхий хороо шууд дамжуулан үзүүлж байна. Улсын хэмжээд 1982737 сонгогч 1984 хэсгийн хороонд санал өгөх ёстой байснаас 1181000 хүн санал өгсөн гэж СЕХ мэдээлж байна. Маргааш ази, европын орнуудаас гадаадад байгаа монголчуудын санал онгоцоор ирэх тул санал өгсөн сонгогчдын тоонд өөрчлөлт орно гэж СЕХ мэдээлэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирц хүрсэн гэж албаныхан мэдээлж байна. Бүх аймаг, дүүргийн сонгуулийн хэсгийн хороод 22.00 цаг гэхэд 21.30 цагаас 22.00 цаг хүртэлх хугацаанд авсан ирцийн мэдээгээ СЕХ-нд хүргүүлсэн байна. Энэ мэдээллээр саналаа өгсөн сонгогчийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьтай гарсан тул СЕХ дахин санал хураалтын дүн хүчинтэй гарсан учраас нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзжээ.

Аймаг Ирц / хувиар 12.00 цагийн байдлаар Ирц/ хувиар

17.00 цагийн байдлаар

Ирц /хувиар

21-22.00 цагийн байдлаар

Архангай 16.2. 40.3 58.
Баян-өлгий 9.5 41.5 63,73
Баянхонгор 20.7 46.5 65,78
Булган 15.6 36.8 57,97
Говь-алтай 18,4 38.8 55,53
Говьсүмбэр 23.7 44.1 63,5
Дорноговь 21.5 41.1 58,76
Дорнод 16.2 32 52,28
Дундговь 16.3 37.2 58,62
Завхан 19.8 43.5 65,74
Өвөрхангай 18.1 37.7 57,42
Өмнөговь 18.2 33.5 50,95
Сүхбаатар 19.3 44.1 61,13
Сэлэнгэ 17.8 36.3 55,17
Төв 18.4 38 59,52
Увс 17.4 41.2 62,75
Ховд 15.2 38.1 57,67
Хөвсгөл 14.99 37.2 57,59
Хэнтий 17.2 36.5 56,81
Дархан-уул 19.6 33.6 55,62
Орхон 16.3 30.6 55,78
Аймгууд /нийт дүнгээр/  17.33 55,35
Улаанбаатар хот/дүүргээр/
Баянзүрх 22.4 41 62,95
Хан-уул 20.6 38.9 63,29
Сүхбаатар 19.3 38.99 64,18
Чингэлтэй 18.1 36.4 60,63
Баянгол 21.3 40.4 63,71
Сонгинохайрхан 19.8 36.3 62,75
Багануур 19.2 37.2 56,96
Багахангай 27.0 70.2 67,96
Налайх 22.4 39.7 64,58
Нийслэлийн хэмжээнд/нийт дүнгээр/ 20.6 62,85
Улсын хэмжээнд /нийт дүн/ 18.83 60,41

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн